Бидний тухай

ТОВЧ ТҮҮХ

“Тулга төхөөрөмж” ХХК нь 2005 онд байгуулагдан 15 жилийн турш худалдаа, нийтийн хоолны тоног төхөөрөмж, хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлийн худалдаа, ган хийц болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл тэдгээрийн угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээг хийхийн сацуу хөргөх хөлдөөх камерийн угсралт, засвар, үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл тогтвортой явуулж байгаа мэргэжлийн байгууллага юм.

Манай компани нь олон улсын чанарын стандартад нийцсэн дэвшилтэд технологид суурилсан тоног төхөөрөмжүүдийг өөрийн улсын зах зээл дээр нэвтрүүлэн, үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэн тэлж салбартаа тэргүүлэгч инженеринг компани байх эрхэм зорилгыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Бидний тухай

 СТАНДАРТ        

             Бидний хэрэглэгчиддээ хүргэж буй бараа бүтээгдэхүүнүүд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, озоны давхарга, хүний бие, байгаль орчинд хор нөлөөгүй, эрүүл ахуйд нийцсэн Итали, ОХУ, БНХАУ, Солонгос улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж нийлүүлж, хэрэглэгчдийг аюулгүй орчинд ажиллаж нөхцөл бололцоог бүрдүүлэхийг эрхэмлэн ажиллаж байна. 

 

 

 

Бидний тухай 2

             ХУДАЛДАА,ҮЙЛЧИЛГЭЭ

               Бид 2019 онд өөрийн 1000м2 талбай, 4 давхар бүхий нийтийн хоол, ресторан, бар, зочид буудал болон хангамжийн чиглэлийн нийт 10 000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний сонголттой төвлөрсөн цогц дэлгүүрийг  нээж ажиллаж байна.

             Импортлож буй тоног төхөөрөмж нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, озоны давхарга , хүний бие, байгаль орчинд хор нөлөөгүй, гал тогооны эрүүл ахуйд нийцсэн Итали, ОХУ, БНХАУ, Солонгос улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг 15 жилийн турш нийлүүлсээр байна. Мөн хэрэглэгчдийн аюулгүй, эрүүл орчинд ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэн зөв болон бүрэн хэрэглээтэй зрохистой урсгал технологийг хангасан стандартад нийцсэн тоног төхөөрөмж бүхий гал тогоог санал болгон түүний зохион байгуулалтын зураг төслийг гарган цогц шийдэлийг санал болгож байна.
           

        

Бидний тухай 3

ҮЙЛДВЭРЛЭЛ

         Манай байгууллага нь 2013 онд Солонгос улсаас сүүлийн үеийн технологиор коструль, зэвэрдэггүй ган сав суулганы үйлдвэр нэвтрүүлэн дээж бүтээгдэхүүнүүдээ зах зээлд гарган борлуулж байна. Мөн зарим нэг голлох тоног төхөөрөмжүүд болон гал тогооны тавилга, 1,2,4 ширэмтэй шарах шүүгээтэй цахилгаан пийшин, төрөл бүрийн хэмжээтэй бэлтгэлийн ган ширээ, шаталсан тавиур, ажлын ширээ, ханын тавиур, тос баригч, 2-р хоолны тогоо зэргийг ОХУ-ийн ГОСТ стандартыг хангасан сэлбэг, эд анги ашиглан хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж байна. Мөн нийлүүлсэн тоног төхөөрөмж бүрдээ борлуулалтын дараах засвар үйлчилгээгээр ханган ажиллаж байна.

ХҮНС, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА, СЭЛБЭГ ХЭРЭГСЭЛ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

Бидний тухай 4

Бизнесийн филисофи

Харилцагч байгууллагууд

Үйл ажиллагааны чиглэл

Холбоо барих

Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, "ТУЛГА" төв. Шуудангийн хайрцаг: 317


Утас:

77661212

И-мэйл:

Info@tulgatuhuurumj.mn