Хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж сонгохдоо ихэвчлэн чанар болон ажлын бүтээмжид илүүтэй тулгуурлан сонгодог. Харин тухайн тоног төхөөрөмж дээр ажиллах ажилтаны аюулгүй байдал болон бусад ахуйн чанартай онцлогуудыг харгалзан үзэхгүй байх тохиолдолууд их анзаарагддаг. Иймээс бид та бүхэнд тоног төхөөрөмж сонгон авахдаа анхаарах бусад онцлогуудын талаар мэдээлэл хүргэж байна.
Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сав суулга нь хорт бодисыг ялгаруулж дамжуулдаггүй, зориулалтых байх
Бүтээгдэхүүнд үнэр, амт оруулахгүй материалаар хийгдсэн байх
Өөртөө ус шингээдэггүй, зэвэрдэггүй, олон дахин угаах, цэвэрлэх, ариутгахад тэсвэртэй материалаар хийгдсэн байх бөгөөд гадаргуу нь гөлгөр, ан цав, хонхорхойгүй, зөөх хөдөлгөх боломжтой байна.
Техникийн засвар, үйлчилгээ, цэвэрлэгээ хийх боломжтой байх.
Тоног төхөөрөмж нь ариутгаж цэвэрлэхэд хялбар, зориулалтандаа тохирсон, бүх хэсгийг цэвэрлэх боломжтой, гар хүрхүйц байх.
Бүрэн дүүрэн ашиглаж хэрэглэх боломжтой байх болон байршуулсан байрлалдаа бүрэн ашиглагдах хэлбэрээр байрших.
Үйлдвэрлэлийн технологи, шат дамжлагын дэс дарааллаар зөв байрлуулах боломжтой байх.
Бусад зэрэгцэн байрлах тоног төхөөрөмжүүдтэй харшлахгүй байх.
Цаашид тоног төхөөрөмж сонгон авахдаа төхөөрөмжтэй ажиллах ажилтаны аюулгүй байдал болон техник үйлчилгээ саадгүй байх зэргийг харгалзан үзэж байгаарай.