Цуврал 3.Хөргөгчөө хэрхэн оношилох вэ?

Цуврал 3.Хөргөгчөө хэрхэн оношилох вэ?

           Та хүнсний салбарт ямар чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байхаас үл хамааран бүрэн ажиллагаатай хөргөгчтэй байх нь таны өдөр тутмын үйл ажиллагаанд нэн чухал байдаг. Хөргөлтийн тоног төхөөрөмжийг таны гал тогоонд хамгийн их ашигладаг тул бусад цахилгаан хэрэгслүүдээс илүү их анхаарал шаарддаг. Ийм учраас хүнсний үйлчилгээний газрын үйлчилгээ эрхлэгч эсвэл менежер бүрт нийтийн хоолны хөргөгчны арчилгаанд тулгардаг хамгийн нийтлэг бэрхшээлийг хэрхэн арилгах тухай бяцхан зөвлөмж бэлтгэлээ. Нийтийн хоолны том оворын хөргөгч тань тоггүй болох, температурын асуудалтай болох, эсвэл шалан дээр юм гоожих үед юуг шалгаж үзэхээ дараах мэдээлэлээс уншаарай.

ХӨРГӨГЧ АСАХГҮЙ ЭСВЭЛ ТОГ ИРЭХГҮЙ БАЙНА.

Хэрэв таны арилжааны хөргөгч асахгүй бол зохих цахилгаан хангамжтай эсэхийг шалгах хэд хэдэн энгийн зүйл байна.

  • Төхөөрөмжийн унтраалга "асаалттай" байна уу?
  • Төхөөрөмжийг залгасан уу, залгуур нь ажиллагаатай юу?
  • Цахилгааны утас хананд эсвэл төхөөрөмжид суларсан, эсвэл гэмтсэн байна уу?
  • Та төхөөрөмжөө тэжээлд холбохын тулд уртасгагч ашиглаж байна уу?

Уртасгагч нь хөргөгчтэй хамт ашиглахад үргэлж аюулгүй байдаггүй. Үнэн хэрэгтээ, хэрэв та уртасгагч ашигладаг бол олон компани танай төхөөрөмжийн баталгааг хүчингүй болгох эрхтэй.

ХӨРГӨГЧ ХАНГАЛТТАЙ ХҮЙТЭН БИШ БАЙНА

Хэрэв таны хөргөгчийн температур хангалттай хүйтэн биш бол энэ нь механик болон хүрээлэн буй орчны асуудлууд зэрэг олон хүчин зүйлийн үр дагавар байж болзошгүй юм.

Хөргөгчний зориулалтын термометр ТУЛГА төв-д худалдаалагдаж байна. 

  • Температур хэмжигч зөв үү? Хөргөгчний температурыг термометрээр давхар шалгана уу. Хэрэв удирдлага буруу зааж байвал түүнийг засах шаардлагатай болсон гэж үзнэ.
  • Таны төхөөрөмжийг саяхан сууриулуулсан уу? Хэрэв тийм бол хүргэх эсвэл угсрах явцад хазайсан байж магадгүй юм. Дахин асаахаасаа өмнө хөргөгчөө 24 цагийн турш байлга.
  • Хаалгыг хэтэрхий олон удаа нээж хааж байна уу? Хөргөгчний температурын буруу заах хамгийн нийтлэг шалтгаануудын нэг бол уг төхөөрөмжийг хэт ойрхон нээх явдал юм. Ажилчид тань хөргөгчийнхөө хаалгыг хэр удаан онгойлгож байгааг мэдэж, тэдний хаалгыг онгойлгох хугацааг багасгахыг уриалахыг хичээ.
  • Таны хөргөгчийн хаалга зөв хаагдаж байна уу? Төхөөрөмжийнхөө хаалгыг сайтар битүүмжилж, хүйтэн агаарыг дотор нь байлгахын тулд жийргэвч эсвэл нугасыг солих шаардлагатай болж магадгүй юм.
  • Танай гал тогоо хэт халуун байна уу, эсвэл хөргөгч чинь нарны шууд тусгалд байна уу? Энэ илүүдэл дулаан нь таны хөргөгчийн ажиллагааг алдагдуулж болзошгүй . Гал тогооны өрөөний зохион байгуулалтыг шинэчлэн өөрчлөх талаар бодож үзээрэй, ингэснээр хөргөгч чинь нарны гэрэлд эсвэл халуун хоол хийх төхөөрөмжийн ойролцоо байрлахгүй байхаар дахин төлөвлөөрэй.
  • Таны хөргөгч хэтэрхий их дүүрэн байна уу? Хэрэв та хөргөгчиндөө хэтэрхий их бүтээгдэхүүн чихээд байвал хөргөх агаар нь хангалттай хэмжээгээр эргэлдэж чадахгүй ч хүрнэ. Мэдээж үр дүнд нь хөргөчний хэвийн үйл ажиллагаа доголдох боломжтой.
  • Таны хөргөгчний тавиурыг зөв суурилуулсан уу? Таны хөргөгчний тавиурын бэхэлгээ нь төхөөрөмжийн арын хэсэгт байх ёстой. Хэрэв та тавиур болон хөргөгчний арын хооронд ямар ч зай байхгүй бол таны төхөөрөмж дотор агаар зохих ёсоор эргэлдэхгүй байж магадгүй юм.
  • Таны хөргөгч хана эсвэл бусад тоног төхөөрөмжтэй хэт ойрхон байна уу? Хөргөлтийн процесс нь агаар солилцохуйц хангалттай зайтай байхыг шаарддаг. Таны хөргөгчийг хөргөхөд орчны агаар шаардагдах бөгөөд дулаан агаар гаргах ч зай талбай бас шаардлагатай.
  • Таны хөргөгчний компрессор ажиллаж байна уу? Компрессор нь хөргөлтийн бодисоо хөргөгчөөр шахахдаа хөргөхөөс өмнө шахдаг. Хэрэв таны компрессор дээд хэсэгт суурилагдсан бол хөргөгчнийхөө дээд хэсэгт компрессороос гарах агаарын урсгалыг хааж боогдуулах зүйл байхгүй эсэхийг шалгаарай.
  • Таны төхөөрөмжийн конденсаторын ороомог цэвэр үү? Үйлдвэрлэгчийн зааврын дагуу конденсаторын ороомогоо үргэлж цэвэр байлгах хэрэгтэй. Хэрэв эдгээр ороомог нь шороо, өөхний хуримтлалыг хуримтлуулдаг бол энэ тусгаарлагч нь конденсаторын гүйцэтгэлд саад учруулж болзошгүй юм.

 

МӨСТӨӨД БАЙНА ЭСВЭЛ ХӨРГӨГЧ ХЭТ ХҮЙТЭН БАЙНА

  • Таны төхөөрөмжийн хаалга зөв хаагдаж байна уу? Зохих ёсоор хаахдахгүй байх нь хөргөгчийг температурын хэлбэлзлийг нөхөхийн тулд төхөөрөмжийг хэт их ажиллуулахад хүргэдэг. Энэ нь түүний ашиглалтын хугацааг бууруулж, эрчим хүчний үргүй зардалыг ихэсгэнэ гэсэн үг. Хөргөгчнийхөө жийргэвч, нугасыг зөв тохируулж битүүмжлэх эсэхийг шалгана уу.
  • Таны ууршуулагч автомат ажиллагаатай юу? Хэрэв хөргөгчний сэнс дуу чимээ гаргаж байгаа бол хөргөгчийг засах эсвэл солих шаардлагатай байдаг.
  • Таны хөргөгчний ороомог хөлдөж байна уу? Хэрэв таны төхөөрөмжийн ороомгийн хэсэг хөлдөж байвал энэ нь таны хөргөгчний даралтанд асуудал үүсгэж болзошгүй тул мэргэжлийн хүн шалгаж үзэх шаардлагатай болно.
  • Таны хөргөгчинд автоматаар цангаа гэсгээдэг үү, гэсгээх цикл хэвийн ажиллаж байна уу?

Автомат гэсгээгчтэй хөргөгч нь компрессорын мөчлөгийн хоорондох конденсаторын ороомгийг гэсгээхэд сэнсийг ашигладаг. Хэрэв энэ мөчлөг ажиллахгүй бол мөс хуримтлагдаж болзошгүй юм. Таны төхөөрөмжийн гэсгээх таймерыг солих шаардлагатай эсэхийг шалгана уу. Хэрэв таны хөргөгчинд автоматаар цангаа гэсгээдэггүй бол та өөрөө хангалттай хэмжээгээр гэсгээдэг үү? Энэ нь хэдэн удаа тохиолдох нь төхөөрөмж тус бүрээс хамаарч өөр өөр байдаг боловч мөсний хэмжээ 1 смаас их болоход та цангаа гэсгээх хэрэгтэй.

 

ХӨРГӨГЧӨӨС УС ГООЖИЖ БАЙНА

  • Таны гал тогоо хэтэрхий чийглэг байна уу? Хэрэв таны гал тогоонд чийг хэтэрхий их байвал таны төхөөрөмж ийм чийглэг орчинд ажиллах боломжгүй байж магадгүй юм. Энэ нь таны хөргөгчийн хаалганы эргэн тойрон дахь цан цохиж , төхөөрөмжийн ууршуулагчаас ус гоожих нөхцөл байдлыг үүсгэж байж болзошгүй юм.
  • Таны хөргөгч далийсан байна уу? Далий байралсанаар ууршуулагч доторх ус хальж болзошгүй юм.

Хэрэв таны хөргөгч хэвийн ажиллаж чадахгүй байгаа бол асуудлын үндэс суурийг олохын тулд ямар асуултуудад хариулах хэрэгтэйг мэдэж авлаа. Ажиллаж буй хөргөгчийг арчилах хамгийн чухал зүйл бол ороомогыг нь үргэлж цэвэр байлгаж, агаарын урсгалыг хангалттай байлгаж, хаалгыг нь хэт удаан эсвэл ойрхон онгойлгохоос зайлсхийх явдал юм. Таны төхөөрөмжийн асуудад эдгээрийн аль нь биш бол та худалдан авагчдаа хандаж засвар үйлчилгээ аваарай.

 


Бүх мэдээлэл