Хүнсний вакуум битүүмжлэгч нь бүтээгдэхүүнийг удаан хадгалах үүднээс хүнсний нийлэг уутанд хүнсний бүтээгдэхүүнийг битүүмжлэх цахилгаан төхөөрөмж юм. Нэгэн цагт өндөр зардалтай, үнэтэй байсан төхөөрөмжүүд одоо авсаархан, хямд, ашиглахад хялбар болж хөгжсөн байна.
Хүнсний вакуумдаж савлах төхөөрөмж нь хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах зориулалтаар ашигладаг. Хүнсний хаягдлыг багасгах нь хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үүнийг багасгах гайхалтай арга бол вакумдах юм. Вакуумдаж савласан бүтээгдэхүүн нь вакумдаж савлаагүй бүтээгдэхүүнээс 3-5 дахин удаан мууддаг бөгөөд муудах ихэнх хүчин зүйлийг болох илүүдэл агаарыг сордог тул шинэхэн байдлыг илүү удаан хадгалах чухал үүрэг гүйцэтгэдэг.Агаар буюу хүчилтөрөгч ба усны молекулууд нь хүнсний бүтээгдэхүүний хамгийн том дайсан юм. Энэ нь хоол хүнс муудах, хуучрах, чанараа алдахад хүргэдэг. Хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаанд үр дүнтэй хадгалах боломжтой байна гэдэг нь хүнсний бүтээгдэхүүнийг бөөнөөр нь худалдаж авах боломжийг олгодог.
Хүнсийг удаан хадгалахаас гадна боловсруулалтад бэлдэхэд ашиглаж болдог. Жишээ нь Sous Vide болон вакуум төхөөрөмж 2 салшгүй холбоотой. Sous Vide технологиор бүтээгдэхүүн болгоход вакумжуулс бэлдсэн мах, махан бүтээгдэхүүнийг боловсруулдаг.
Гагцхүү Sous Vide ч биш бүтээгдэхүүний бэлтгэх хадгалах үед ч вакуум машиныг түгээмэл ашигладаг. Ачаалал ихтэй, өмнө бэлтгэсэн байх боломжтой бүтээгдэхүүнийг урьдчилан вакуумжуулан бэлтгэн тавьснаар бүтээгдэхүүн чанараа алдахгүйн дээр, цаг хэмнэх, түргэн шуурхай ажиллахад тусалдаг.