Дүрэмт хувцас гэдэг нь хувь хүнийг нийгэмд илэрхийлэх харилцааны нэг хэлбэр мөн. Бизнесийн байгууллагууд нь ажилтнуудынхаа хувцаслалтын асуудлыг маркетингийн бодлогын нэг хэсэг, байгууллагын соёлыг илэрхийлэх зүйл гэж маш өндөр шаардлага тавьдаг байна. Өөрөөр хэлбэл ажил албан дээрээ байгаа цагт хувцас бол хувь хүнийх биш харин компани, салбар, хэлтсийн нүүр царай байдаг.
Үйлчилгээны ажилтан байгууллагыг төлөөлөн хэрэглэгч, үйлчлүүлэгчтэй шууд харилцаатай ажилладаг тул дараах зүйлсд анхаархыг зөвлөж байна. Үүнд:
1.Үс эрэгтэй халимаг, эмэгтэй шууж боосон хурц тод өнгөөр будуулахгүй.
2.Ээмэг хэт том биш уруул хөмсөг хэл хамар чихэнд олон ээмэг зүүхгүй.
3.Шивээс биеийн ил хэсэгт харагдахгүй байх.
4.Амны хөндийгөөс хоол, тамхи, архи гэх зэрэг эвгүй үнэр гархаас сэргийлэх.
5.Нүүр будалт хэт тод биш, хурц үнэртэй ус хэрэглэхгүй байх.
6.Гарын ариун цэвэр хумс хиргүй, хэт урт биш өнгөггүй байх.
7.Нүүр болон биед ямар нэг шарх, үрэвсэлгүй байх.
8.Хувцаслалт биеийн хэмжээнд таарсан байх.
9. Хэт ил задгай хувцас өмсөхгүй байх.