ТОС БАРИГЧ/GREASE TRAP-ийг танилцуулж байна.
Нийтийн хоолны газар болон мах, махан бүтээгдэхүүн
боловсруулах үйлдвэр, хоол үйлдвэрлэлийн орчноос гарч буй хаягдал бохир усан дахь өөх тос (ханасан
карбоны хүчил)-ийг барих төхөөрөмж буюу тос баригч.
Бохироос ялгарч байгаа тосыг муу усны хоолой руу урсгаж бөглөрөл үүсэхээс сэргийлж, усны бохирдлыг бууруулах зорилготойгоор ТОС БАРИГЧ-г угаалтуурын доор суурилуулдаг байна.
Энэ нь цаашлаад цэвэрлэх байгууламжийн ачаалалыг бууруулж, усыг аривлан гамнах ач холбогдолтой.

Тос баригчыг суурилуулж нийгмийн хариуцлагаа ухамсарлая!